Гурван Бухат Групп
Loading0%
Нүүр хуудас
Бидний тухай

Өндөр чанарыг
бодит үнээр...

Гурван Бухат Групп нь барилга, бүтээн байгуулалтын салбарт 2009 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө төслийн удирдлага, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дотоод болон гадаад худалдаа гэсэн үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажиллаж байна.

Бид Монгол Улсын барилгын салбарт жишиг тогтоохуйц, хүн-байгальд ээлтэй, хүртээмжтэй, хүн төвтэй төлөвлөлт бүхий төслүүдийг хэрэгжүүлэн, групп компаниудын нэгдмэл зорилго, нэгэн тэмүүллээр хамтдаа хичээнгүйлэн ажиллаж байна.

Гурван Бухат Бүтээн байгуулалт
0+Ашиглалтад оруулсан айл
0Хэрэгжүүлсэн төсөл
0+Тогтмол ажлын байр
0Салбарууд
0+Мэргэжилтэн
Манай тулгуур багана

Эрхэм зорилго ба Алсын хараа

Эрхэм зорилго

Их хотын өнгө төрх, хөгжлийг дэлхийн тэргүүлэх чиг хандлагад нийцүүлэн, инженерчлэлийн оновчтой шийдэл, хүн төвтэй, байгальд ээлтэй төлөвлөлтийг мэргэжлийн багийн хүчээр бүтээн, бодит үнээр зах зээлд нийлүүлж, салбарын үндэсний тулгуур компани болох.

Үнэт зүйлс

Харилцагчийн хэрэгцээ, итгэлцлийг эрхэмлэн дээдэлж, ёс зүй, шударга байдлыг тууштай баримталж, баг хамт олны хүчийг нэгдсэн зорилгод чиглүүлэн, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд манлайлах.

Алсын хараа

2030 он гэхэд Монгол Улсдаа нэгдүгээрт эрэмблэгдэх, дэлхийд жишиг болсон тогтолцоогоор салбараа тэргүүлэгч компани болох.

БҮТЭЦ БА ЦАР ХҮРЭЭ

Группийн охин компаниуд

Гурван Бухат Констракшн
Барилга угсралт

Гурван Бухат Констракшн

Иргэний болон үйлдвэрийн барилга угсралтын үндсэн компани.

Гурван Бухат Пропертис
Үл хөдлөх хөрөнгө

Гурван Бухат Пропертис

Үл хөдлөх хөрөнгийн менежмент, борлуулалт, түрээс.

Гурван Бухат Дистрибьюшн
Ханган нийлүүлэлт

Гурван Бухат Дистрибьюшн

Дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн дулааны тоног төхөөрөмж.

Гурван Бухат Инвест
Хөрөнгө оруулалт

Гурван Бухат Инвест

Хөгжлийн төсөл, бүтээн байгуулалтын санхүүжилт.

Гурван Бухат Трейд
Гадаад худалдаа

Гурван Бухат Трейд

Барилгын материалын олон улсын импорт, экспорт.

Гурван Бухат Ложистик
Тээвэр зуучлал

Гурван Бухат Ложистик

Улс хоорондын болон орон нутгийн ачаа тээвэр.

Гурван Бухат Инженеринг
Инженерчлэл

Гурван Бухат Инженеринг

Инженерийн шугам сүлжээ, дулааны дэд бүтэц.

Гурван Бухат Сервис
Ашиглалтын үйлчилгээ

Гурван Бухат Сервис

Орон сууц, хотхоны СӨХ, харуул хамгаалалт, цэвэрлэгээ.

ГУРВАН БУХАТ ГРУПП

Түүхэн замнал

Бидний өнөөдөр бол өнгөрсөн хугацааны тууштай хөдөлмөрийн үр дүн. Карт дээр дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.

2009Эхлэл

Худалдааны чиглэлээр үйл ажиллагааны үндэс сууриа тавив.

Дэлгэрэнгүй
2012Анхны угсралт

Эрчим хүч, дулааны тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийж эхлэв.

Дэлгэрэнгүй
2014Анхны барилга

4 давхар үйлчилгээний барилга барьж, хүлээлгэн өгөв.

Дэлгэрэнгүй
2014Амжилттай түншлэл

Скайвип констракшнтай түншлэлийн гэрээ байгуулав.

Дэлгэрэнгүй
2015Дистрибютерийн эхлэл

Danfoss брэндийн дистрибьютерийн эрхийг авч ажиллав.

Дэлгэрэнгүй
2018Анхны төсөл

Өмнөговь аймагт анхны бие даасан төслөө хэрэгжүүлэв.

Дэлгэрэнгүй
2018Хамтарсан төслүүд

Sky Residence 3, Bayan-Burd Residence төслүүдийг гүйцэтгэв.

Дэлгэрэнгүй
2021Групп байгуулагдав

“ГУРВАН БУХАТ” ГРУПП үүсгэн байгуулагдсан.

Дэлгэрэнгүй