Гурван Бухат Групп ажилтандаа 2 өрөө орон сууц бэлэглэлээ
“Өндөр чанарыг бодит үнээр” уриатай Гурван Бухат Групп нь олон жил тууштай хөдөлмөрлөж, ур чадвар, зүтгэлээрээ үнэ цэнийг бүтээсэн гагнуурчин Л.Ууганбаяртаа “New Sky Residence ONE” төслөөс 52 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэглэлээ.
Гурван Бухат Групп нь “1ST” буюу Гэр бүл Нэгдүгээрт зарчмаар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өсөн дэвжих боломжийг нь дэмжих зорилгоор шат дараатай бодлого хэрэгжүүлж байна.
Гурван Бухат Группийн удирдлагууд “Бидний хамгийн том хөрөнгө бол ажилтнууд маань. Хамтын зүтгэл, итгэл дээр тулгуурлан илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээнэ” хэмээн онцоллоо.
Шинэ байрны эзэн болсон Л.Ууганбаяртаа болон түүний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дүүрэн амьдралыг хүсэн ерөөе!
2025-12-09 14:27