“Гурван Бухат” Групп “Мобинет” ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ
“Гурван Бухат” групп Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Арга Билиг”, “Florence Residence”, “Plus Residence”, “Plus Apartment”, “Lux 16”, “Admiral” зэрэг орон сууцны төслүүдийн оршин суугчдад чанартай, өндөр хурдны интернет болон дижитал контентын үйлчилгээг хүргэх зорилгоор “Мобинет” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд “Мобинет” ХХК-аас дээрх төслүүдэд өндөр хурдны өрхийн интернет, телевизийн сувгууд, кино, дижитал контент үзэх боломж бүхий хосолсон VOO Home үйлчилгээг нэвтрүүлэх юм. Үүнд барилгын сувагчлалын ажлаас эхлэн айл өрхийн ашиглалтын менежментийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах бөгөөд оршин суугчид дараах онцгой урамшууллуудыг авах боломжтой.
VOO Home төхөөрөмжийг 0₮-өөр авах
Суурь хураамжийн хөнгөлөлт эдлэх
Дижитал үйлчилгээний багц урамшуулал авах
“Гурван Бухат” групп нь Монгол Улсад стандарт, бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж буй үндэсний бүтээн байгуулагч байгууллага бөгөөд “Өндөр чанарыг бодит үнээр” уриан дор ажилладаг.
Тус групп нь бетон зуурмаг, цонх, салхивч зэрэг үндсэн бүтээцийг дотооддоо үйлдвэрлэн, нэмүү өртөг шингээгүй үнээр барилгадаа ашигласнаар хамгийн бодит үнэтэй, орчин үеийн инженерийн дэвшилтэт шийдэлтэй, инновац шингэсэн чанартай орон сууцнуудыг хэрэглэгчиддээ санал болгож байна.
2025-12-07 15:55