
Үйлчилгээний нөхцөл
- “www.gb-goup.mn” цахим системд данстай болсноор санал асуулга болон бидний бусад үйлчилгээнд нэгдэх боломжтой.
- Хэрэглэгч нь “gb-goup.mn”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй.
- Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “gb-goup.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.
- Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу ашиглах боломжтой.
- Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “gb-goup”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд +(976) 7505-9393 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.