Компанийн танилцуулга

Үндэсний бүтээн байгуулагч “Гурван Бухат” Групп 2009 онд үйл ажиллагааны үндэс сууриа тавьснаас хойш өдгөө амжилттай өсөн тэлж, барилгын төслийн удирдлага, менежмент, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл (бетон зуурмагийн үйлдвэр, хуванцар металл цонх хаалга, тавилгын үйлдвэрлэл, цахилгаан, дулаан хангамж, агаар сэлгэлтийн угсралт, үйлдвэрлэл) болон гадаад, дотоод худалдаа зэрэг үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна.

Бид Монгол улсын барилгын салбарт жишиг тогтоохуйц, хүн-байгальд ээлтэй бодлого, төлөвлөлттэй, интерьер, экстерьер, тохижилтын оновчтой, шинэлэг шийдэл бүхий 2100 гаруй айлыг орон сууцаар хангах 8 төслийг хэрэгжүүлж, 1000 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангахын зэрэгцээ группийн 9 салбар компанид 170 гаруй чадварлаг мэргэжилтэн, архитектор, инженер техникийн ажилтнууд нэгэн зорилго, нэгэн тэмүүллээр хамтдаа хичээнгүйлэн ажиллаж байна.

1

Эрхэм зорилго

Бид дэвшилэлтэд технологитой хөл нийлүүлэн алхаж, судалгаа, хөгжүүлэлт, инженерчлэлийн оновчтой шийдэлд тулгууралсан, хүн төвтэй хөгжлийг үйл ажиллагааныхаа цөм болгон зардлыг хэмнэх замаар эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй байх зарчмыг нийгэмд төлөвшүүлэн, улсынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулна.

2

Алсын хараа

Тогтвортой хөгжлийг хадгалах замаар, дэлхийд жишигдэх бүтээн байгуулалтыг цогцлоож, урт хугацааны чанар, үнэ цэнийг үйлдвэрлэн, бүтээж, түгээн дэлгэрүүлнэ.

3

Үнэт зүйлс

Ёс зүй
Аюулгүй ажиллагаа
Хариуцлага
Дэвшилтэт технологи
Оновчтой инженерчлэл, төлөвлөлт
Тогтвортой хөгжил

Компаний түүх

Салбар компаниуд