Төслүүд
Арга билиг
Бизнес зэрэглэлийн “Арга Билиг” төсөл нь 11,000 мкв талбайд, 5 блокоос бүрдэх, 800 айлын цогцолбор хотхон юм. Тухайн бүсчлэлдээ жишиг болж буй уг бүтээн байгуулалт нь оршин суугчдын хамтын харилцааг эрхэмлэсэн коммюнити центр, насны ангилал бүхий хүүхдийн тоглоомын талбай, 270 автомашины ил зогсоол болон 250 автомашины дулаан зогсоол зэрэг оршин суугчдынхаа хэрэгцээнд тулгуурласан, архитекторын ухаалаг төлөвлөлттэй төсөл гэдгээрээ онцлогтой.
Florence residence
Хүүхэд багачуудын эрүүл энх өсөн торних, хөгжих, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилготой “Чухал бүхэнд ойр” Florence Residence төсөл нь хотын төвд хамгийн ойр, үнэ цэнтэй байршилд сүндэрлэж буй цогцолбор хотхон юм. Гэр бүлийн гишүүн бүрийн тав тухад нийцэх оновчтой зохион байгуулалттай, инженерийн зөв шийдлээр баригдаж буй 100 хувь бүрэн цутгамал, 5 блок, 600 айлын төсөл.
Plus residence
Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд сүндэрлэж буй PLUS Residence нь хоёр блок, 16 давхар, лобби танхим бүхий 183 айлын бизнес зэрэглэлийн төсөл юм. Барилгуудыг холбох гурван давхар үйлчилгээний төвтэй бөгөөд террас дээр нь хүүхдийн тоглоомын талбайг шийдсэнээрээ онцгой. Цаг хугацаа, тав тухыг эрхэмлэгч, ажил хэрэгч хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн оффис, худалдаа үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, фитнес төв гэх мэт хэрэгцээт бүхнийг гэрт ойр байдлаар төлөвлөсөн.
Plus apartment
“Плас Апартмент” төсөл нь Улаанбаатар хотын худалдааны гол бүсэд баригдаж буй бүрэн цутгамал хийцлэлтэй, 16 давхар, стандарт болон дуплекс загварыг хослуулсан, 121 айлын орон сууцны төсөл юм. Орон сууц хүүхдийн тоглоомын талбай, автомашины дулаан болон ил зогсоолтойгоос гадна, дэргэдээ зөвхөн оршин суугчдадаа зориулсан хүүхдийн цэцэрлэг шийдсэнээрээ онцлогтой.
LUX 16 apartment
Лакс 16 апартмент” нь бүрэн цутгамал хийцлэл бүхий 16 давхар, нэг блок төсөл бөгөөд нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, 2-16 дугаар давхартаа оновчтой, зөв зохион байгуулалт бүхий 2-3 өрөөний сонголттой, 105 айлын орон сууц юм. Гаднаа хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолтойгоор шийдсэн нь гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээнд нийцсэн төлөвлөлт юм.