Түгээмэл асуулт хариулт

Гурван бухат групп хэдэн охин компанитай вэ?
Гурван бухат групп нь барилгын стратеги, менежмент, хөрөнгө оруулалт, бетон зуурмаг, хуванцар, металл цонх, салхивч, хаалга, дулаан хангамж, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт болон гадаад, дотоод худалдаа гэсэн 4 үндсэн чиглэл бүхий 9 охин компанитай.
Гурван бухат групп нийт хэдэн ажилтантай вэ?
Одоогийн байдлаар манай группт үндсэн болон туслан гүйцэтгэгч нар нийлээд 2000 гаруй хүн ажиллаж байна.
Улс төрчид болон иргэд Гурван бухат группийн хувьцааг эзэмшдэг үү?
Гурван бухат группийн хувь эзэмшигчид бүгд Монгол улсын иргэн бөгөөд ямар нэгэн улс төрчид манай компанийн хувьцааг эзэмшдэггүй.
Компанийн лого, тугийн бэлэгдлийг тайлбарлаж өгнө үү.
ГУРВАЛЖИН ДҮРС – Тогтвортой байдал, хүч чадлын бэлгэдэл болсон гурвалжин дүрс нь “Гурван бухат” гэсэн группийн түүхтэй салшгүй холбоотой НАР ЗӨВ ЭРГЭЛТ - Логоны нар зөв эргэлт нь бидний үйлдэл бүр зөв байж аливаад эергээр ханддагийг илэрхийлж буй ГУРВЫН ТОО - Хүчний бэлгэдэл 3-н тоогоор группийн нэрийн эхний “Г” үсгийг дүрсэлсэн нь Өнгөний бэлгэдэг Хөх өнгө: Хөх тэнгэр, цаг үргэлж өсөн дэвжихийн бэлгэдэл Цагаан: Шударга үнэнч, тууштай тогтвортой, бат бөх байдал, хүндэтгэлийн дээд бэлгэдэл Дүрслэлийн бэлгэдэл: “Г” үсгийн бүтэц: Гурван бухат группийн эхний үсгийг нар зөв тойруулан гурвалжин хэлбэрт оруулсан нь нэгэн зорилго дор эв эеийг эрхэмлэж, зөвийг сахин, зогсолтгүй урагшлах, тасралтгүй хөдөлгөөнийг илэрхийлж буй.